Мэдээний ангилал

(Dreamworks) "Megamind" ыг үзүүлж байна [2010 Trailer]/

MegamindЗуны кино улирал эхлэхэд animation төрлийн кинонууд хүчтэйгээр орж ирдэг билээ. Дөнгөж өнгөрч буй 7 хоногт шинээр Shrek 4 киногоо дэлгэцнээ гаргаад маш амжилттай явж байгаа Dreamworks-ынхон дахин шинэ бүтээлээ танилцуулж байна. Сүпер баатруудад дуртай, хөгжилтэй хүүхэлдэйн кинонд дуртай хүн бүрт Dreamworks-хон Megamind-ыг санал болголоо. Гэхдээ зун биш 11 сард аварга оюунтантай бид танилцана.

Megamind энэ бол түүний нэр, тэр аварга оюунтан гэвч тэр хорлон сүйтгэх дуртай. Харин аз болж мөн нэгэн Metro Man энэ бүхний эсрэг зогсох болно. Уг animation-ны дуу оруулалтанд алдарт жүжигчид болох Will Ferrell, Brad Pitt, Tina Fey нар дуу оруулсан байна.

1 Сэтгэгдэл үлдээх:

  1. Anonymous said...:

    Энэ гоё кино юм шиг бнлээ би энийг заавал үзнээ хэе энэ кино хэзээ монголд ирхийн бэ

Post a Comment