Мэдээний ангилал

Chris Brown Billboard жагсаалтыг тэргүүллээ

Дуучин Chris Brown "Deuces" нэртэй шинэхэн дуугаараа Billboard-ын R&B/Hip-Hop дууны шилдгийг жагсаалтыг тэргүүллээ.

Тэрбээр 2009 оны хоёрдугаар сард найз охин Rihanna-гаас салснаас хойш нэр хүнд нь унаж, энэ нь хөгжмийн карьерт нь ч сөргөөр нөлөөлсөн. Тус оны арванхоёрдугаар сард тэрбээр гурав дахь цомог болох "Graffiti" нэртэй цомгоо гаргасан боловч төдийлэн амжилт олоогүй. Маш цөөн хувиар борлогдож, уг цомогт орсон хоёр дуу нь л шилдэг дууны жагсаалтын эхний 20 байрт орж байсан юм.

Харин түүний "Deuces" дуу нь ийнхүү амжилттай гараагаа эхэлж, шилдгийн жагсаалтад тэргүүлсэн нь түүнийг хөгжмийн ертөнцдөө дахин гялалзах эхлэл нь боллоо хэмээн хэвлэлүүдэд бичиж байна.

0 Сэтгэгдэл үлдээх:

Post a Comment