Мэдээний ангилал

Англичууд ОХУ-ын эсрэг FIFA-д гомдол гаргажээ

2018 оны дэлхийн аваргын эрхийн төлөө хүчтэй өрсөлдөж байгаа Англи улсын зохион байгуулах хорооныхон FIFA-д ОХУ-ын хөлбөмбөгийн холбооны талаар албан ёсны гомдол гаргасан байна.

Эрхийн төлөө өрсөлдөж байгаа ОХУ-ын зохион байгуулах хорооны дарга Алексей Сорокин өнгөрсөн долоо хоногт Лондонг гэмт хэргийн гаралт өндөртэй хот гэж хэлснээс энэ бүхэн үүдэн гарсан аж.

FIFA-гийн дүрмийн дагуу дэлхийн аваргын эрхийн төлөө өрсөлдөгч улсууд нэгнийхээ талаар ямар нэг мэдэгдэл хийх, сэтгэгдлээ олон нийтэд илэрхийлэхийг хориглодог.

FIFA-д мягмар гаригт Английн зүгээс энэхүү үйл явдлыг сануулсан мэдэгдэх бичиг ирсэн байна. Харин энэ бүхнийг эхлүүлсэн Сорокин нутгийн хэвлэлээр ташаа мэдээлэл гарсан хэмээн тайлбарлажээ. Мөн Сорокин өөрийн үйлдлээ ямар нэг дүрмийг зөрчөөгүй гэж үзэж байгаа бөгөөд ямар нэг уучлал хүсээгүй байна. Сорокиноос уучлал хүлээн аваагүй ч, ОХУ-ын спортын сайд Виталий Мутко Английн талаас уучлал хүсчээ. “Ноён Мутко манай хорооноос албан ёсоор уучлал хүссэн. Мэдээж бид тэдний хүсэлтийг хүлээн авсан. Харин одоо эргээд ажилдаа орно” гэж гомдол гаргасан тал мэдэгджээ. Тиймээс Английн тал гаргасан гомдлоо эргүүлэн татах магадлалтай байгаа аж.

ОХУ болон Английн зохион байгуулах хорооныхон 2018 оны дэлхийн аваргын эрхийн төлөө Испани-Португаль, Бельги-Недерланд гэсэн хослолуудтай өрсөлдөж байна.

0 Сэтгэгдэл үлдээх:

Post a Comment