Мэдээний ангилал

JAVA нтр гэж юу вэ танарт тайлбарлаалая


Java гэж юу вэ?
Java бол 3-р үеийн, өндөр түвшний програмчлалын хэл юм. Бусад хэлтэй харьцуулахад Java нь С-тэй хамгийн их төстэй. Хэдийгээр Java C-н олон syntax-г хэрэглэдэг боловч С биш. Хэрэв та С мэддэг бол Java сурах нь хялбар боловч энэ нь Java сурахын тулд заавал С мэддэг байх ёстой гэсэн үг биш.

Java бол Platform
Java бол хэрэглээний программ хөгжүүлэхэд зориулагдсан platform юм. Platform-г шууд тодорхойлоход хэцүү. Ерөнхийдөө 1 төрлийн программуудыг ажиллуулдаг hardware, software-н цогц юм. Web хуудаснаас программуудыг түгээхэд бас 1 хүндрэл гардаг. Программууд тодорхой 1 Hardware болон үйлдлийн систем дээр голлон ажиллахаар тохируулагдсан байдаг. Windows зөвхөн DOS ажилладаг компьютер дээр ажиллахгүй, MAC-н хэрэглээний программууд Unix үйлдлийн систем дээр ажиллахгүй. Иймээс Microsoft Office, Netscape мэтийн голлох том том хэрэглээний программууд ажиллаж болох бүх platform-н хувьд бараг л 1 бүрчлэн бүтээгддэг. Java харин энэ асуудлыг byte code хэрэглэх замаар шийдвэрлэсэн. Java compiler тухайн машинд зориулан exe file үүсгэдэггүй бөгөөд үүний оронд byte code гэж нэрлэгдэх тусгай форматийг үүсгэдэг. Java byte code нь 16-тын тооллын систем дээр byte byte-р бичигдсэн байх дор дурьдсан хэлбэртэй байна.
CA FE BA BE 00 03 00 2D 00 3E 08 00 3B 08 00 01 08 00 20 08
Энэ нь машины хэлтэй илүү адилхан харагдаж байгаа боловч ялгаатай тал нь Java byte code-ууд бүх Platform дээр ижилхэн байдаг. Byte code руу compile хийгдсэн Java программд тухайн platform дээр ажиллахын тулд хөрвүүлэгч хэрэгтэй. Энэ хөрвүүлэгч byte code-г уншин host машины хэл рүү хувиргадаг. Хамгийн түгээмэл хувиргагч бол Sun-н java программ юм. Byte code нь platform-с хамаарахгүй учраас Java-д шинэ үйлдлийн систем буюу компьютер дээр ажиллахын тулд зөвхөн хөрвүүлэгч болон цөөн тооны library шилжсэн байх хэрэгтэй. Runtime environment-н бусад элемэнтүүд үүн дотор compiler ба ихэнх class library нь Java дээр бичигддэг. Javac compiler, java хөрвүүлэгч, Java програмчлалын хэл ба дээр дурьдсан хэсгүүд бүгд нийлж Java-г бүрдүүлнэ.

Java бол хялбар
Хялбарханаар bug үгүй код бичихийн тулд Java-г зохиосон. Sun-н Bill Joy-н өгүүлсэнчлэн C кодыг ажиллуулахад дунджаар кодын 55 мөр тутам 1 bug байдаг. Програм хөгжүүлэгчдэд bug үгүй код бичихэд нь туслах хамгийн чухал зүйл бол хэлийг аль болох хялбар байлгах явдал юм. Хялбараас гадна Java-г С-тэй харьцуулахад мэдэгдэхүйц functionality сайтай. Учир нь маш том class library-тайд оршино. Java хялбар учраас кодыг уншиж, бичихэд бас хялбар. Мөн жижиг учраас төгс сурах боломж бий. Runtime environment нь автомат санах ойн хуваарилалт, garbage collection хийдэг учир программист
энэ талаар зовох шаардлагагүй.

Java бол объект хандалттай
Объект хандалтат програмчлал бол 1990-ээд оны програмчлалын гол чиглэл юм. Объект хандалтат програмчлал 1960-аад онд Simula хэл зохиогдоход анх үүссэн гэж үздэг боловч Windows, Mac мэтийн GUI environment дээр тулгуурлан хөгжсөн. Объект хандалтат програмчлал дээр өгөгдлийг объектоор дүрсэлдэг. Oбъект нь field, method гэсэн 2 хэсэгтэй. Field-үүд нь объектын юу болохыг заадаг бол мethod нь объектын юу хийхийг заадаг. Программ ажиллах үед объектуудын хооронд мэдээнүүд дамжигдана. Объект мэдээ хүлээж авсны дараа method-д заасны дагуу хариу үйлдэл хийдэг.

Объект хандалтат програмчлалын давуу талууд:
· Программыг уншихад энгийн, хялбар
· Кодын ахин ашиглалт сайн
· Алдаа багатай, тэсвэртэй кодтой

Java бол динамик
Java-н source code-ууд програм дахь class-ын тоогоор байх .java file- уудад хуваагдана. Compiler эдгээрийг byte code агуулах .class file-уудад хувирган compile хийнэ. .java file болгон яг 1 ширхэг .class file үүсгэнэ. Үндсэн код файлд ашиглагдаж байгаа class-уудыг сompiler нь эхлээд үндсэн директорт дараа нь CLASSPATH-д заасан дилекторуудад хайна. Хэрвээ чиний compile хийж байгаа файл compile хийгдээгүй файлаас хамаарч байвал compiler тэдгээр файлуудыг хайж олон compile хийх ёстой. Хамгийн чухал нь тухайн программыг compile хийх үед программд танигдаагүй байгаа class-уудийг runtime-д уг программд ачаалагдаж болдог.

Java бол Garbage Collected
Чи Java дээр санах ойн хуваарилалт хийх хэрэггүй. Эзлэгдсэн санах ой дахь stack болон heap нь шаардлагагүй болсон үед garbage collector-н тусламжтайгаар чөлөөлөгдөнө. Garbage collection-ы хэрэглэдэг алгоритм virtual machine-с хамааран хувьсдаг.

0 Сэтгэгдэл үлдээх:

Post a Comment