Мэдээний ангилал

“Тоy story 3” 3D гээр Тэнгис Cinema-д ирлээ

http://www.bsckids.com/wp-content/uploads/2010/02/toy-story-3.jpg

 Тэнгис кино театр энэ зуны турш Холливуудын шилдэг уран бүтээлүүдийг үзэгч та бүхэндээ хүргэж байгаа билээ. Тэгвэл “Тэнгис”-ийн дараагийн бэлэг хичээлийн шинэ жилтэй холбогдуулан хүүхэд багачууддаа зориулан тэдний үзэх дуртай “Тоглоомын түүх” киноны 3-р анги 3D хувилбараар “Намрын үзвэрийн нээлт”-ийн эхний киногоор гарч эхэллээ.

Кино шүүмжлэгчид болон үзэгчдээс гайхалтай сайхан түүхтэй гэсэн үнэлэлтийг аваад байгаа энэхүү кино дэлхийн “Box office” –оос 985 сая ам долларын орлого цуглуулсан амжилтаар энэ зуны шилдэг киноны нэг болж чаджээ. “Тоглоомын түүх 3”  киног 3D хувилбараар Тэнгисийн дэлгэцнээс өдөр бүр үзээрэй.

0 Сэтгэгдэл үлдээх:

Post a Comment