"Герман vs Испани" эцэcт нь Испаничууд үнэхээр том ЯЛAЛT байгуулав.

Германы шигшээ “Ялагдашгүй Армада”-гийн өмнө сөхөрлөө. Харин испаничууд үнэхээр том гавьяа байгуулав.
Тоглолтын хоёрдугаар хагаст Пуойлийн мөргөсөн бөмбөг Германы хаалгыг мялаасан нь тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоол байсан.Испани түүхэндээ анх удаа дэлхийн цомын тэмцээний финалд өрсөлдөх гэж байна. 1:0 харьцаатай ялалт хоёр жилийн өмнөх Европын аваргын финалын тоглолтыг санагдуулж байлааХэдийгээр Европын аварга гэдэг эрхэм нэр хүндтэй цол гуншин боловч “дэлхийн аварга” гэдэг харьцуулшгүй агуу амжилт билээ.

Өмнөд Африкийн Йоханнесбург хотын Соккер сити цэнгэлдэхэд Голланд болон Испанийн багийн хооронд финалын тулаан өрнөнө. Xэндч aз ивээсэн бай энэ жилийн аваргын цом дээр "Испани эcвэл Голланд" улсын нэрийг сийлнэ, цоо шинэ дэлхийн аварга мэндлэх гэж байна.Өмнө нь хоёр удаа финалдсан ч хоёуланд нь ялагдаж байсан “Улбар шарууд”-ын хувьд хошой аварга Уругвайн шигшээг хожсоноор аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ.Германы машинууд” гурав дахиа дараалан хагас шигшээд шалгарсан ч дэлхийн аваргын алтан цомыг өргөх тавилан бас л дутлаа . Тоглолтын эхнээс л ширүүн довтолгоог эхлүүлж байсан испаничууд тоглолт өндөрлөхөөс 17  минутын өмнө хүссэн гоолоо оруулж чадсан билээ.

0 Сэтгэгдэл үлдээх:

Post a Comment