Кинонд: Вүүди, Базз болон түүний найзууд иргэн ирлээ. Тэдний эзэн жаал болох Анди 17 нас хүрж өөрийн амьдралын замаа хөөн их сургуульд сурахаар мордохоор шийддэг. Ингээд өөрийн тоглоомуудаас зөвхөн Анди-г авж үлдэг бусдыг нь уутанд хийн дээвэрийн хонгилдоо хийх гэж бэлдэж байх зуур түүний ээж нь ууттай тоглоомуудыг хог гэж андууран гадаа гарган тавьдаг. Ингээд тэд санамсаргүйгээр нэгэн газар айлчлан ирэх ба энэхүү газарт тэднийг загатнасан шүдтэй, өтсөн хуруутай жаалууд хүлээж байх нь тэр.
Тэднийг энэхүү цэцэрлэг дээр ирэхэд Лотсо гэх нэртэй ягаан бамбаруушаар удирдуулсан тоглоомууд их найрсагаар хүлээж авна. Гэхдээ түүний доторх гадна дүр төрх шигээ тийм ч элдэг байсангүй. Вүүди санамсаргүйгээр түүнийг цэцэрлэгч ирсэн тоглоомуудыг хүчээр саатуулан хоригдол аятай байлгадагыг олж мэддэг. Ингээд тэд хүчээ нэгтгэн энэхүү газраас нэг мөсөн оргож Анди дээрээ очихоор шийднэ. 2010 оны 6 сарын 29 Өнгөрсөн долоо хоногт “Box Office”-ын жагсаалтыг “Toy Story-3” хүүхэлдэйн кино дахин тэргүүлжээ. Нээлтээ хийсэн цагаасаа хойш тус хүүхэлдэйн кино нь нийт $226,551,682 ам.долларын ашиг олоод байгаа аж. Харин өнгөрсөн долоо хоногт $59,000,000 ам.долларын ашиг олж жагсаалтыг тэргүүлжээ. Ингээд “Box Office”-ын жагсаалтыг тэргүүлсэн шилдэг 10 киног танилцуулж байна.
•“Toy Story” хүүхэлдэйн кино долоо хоногт 3$59,000,000 ам.долларын ашиг
•“Grown Ups” кино долоо хоногт $41,000,000 ам.долларын ашиг
•“Knight and Day” кино долоо хоногт $20,500,000 ам.долларын ашиг
•“The Karate Kid (2010)” кино долоо хоногт $15,400,000 ам.долларын ашиг
•“The A-Team” кино долоо хоногт $6,000,000 ам.долларын ашиг
•“Get Him to the Greek” кино долоо хоногт $3,000,000 ам.долларын ашиг
•“Shrek Forever After” кино долоо хоногт $2,875,000 ам.долларын ашиг
•“Prince of Persia: The Sands of Time” кино долоо хоногт $2,801 ам.долларын ашиг
•“Killers” кино долоо хоногт $2,000,000 ам.долларын ашиг
•“Jonah Hex” кино долоо хоногт $1,600,000 ам.долларын ашиг
0 Сэтгэгдэл үлдээх:
Post a Comment