Grown Ups├дэлгэpэнгүй энд дap

Найруулагч Dennis Dugan, жүжигчин Adam Sandler хоёр шиг сайхан гар нийлдэг хүмүүс ховор байх. Тэд хамтдаа I Now Pronounce You Chuck & Larry (2007), You Don't Mess with the Zohan (2008) зэрэг инээдмийн кино бүтээснийг та бүхэн санаж байгаа бизээ. Тэгвэл энэ удаад хамтрагчид маань ахин шинэ инээдмийн киног үзэгчдийн хүртээл болгоход бэлэн болжээ. Grown Ups кино 6 сарын 25нд АНУ-д нээлтээ хийсэн ба одоогийн байдлаар $40,506,562 ашиг олж Box Office ийн 2р байранд Toy Story киноны араас бичигдэж байна.
Кино 1978 онд эхэлнэ. Сагсан бөмбөгийн нэг багт тоглодог байсан найзууд аварга авсан мөчөөсөө хойш уулзалдаагүй. Үүнээс 30 жилийн дараа
тэдний дасгалжуулагч нас барах ба оршуулгын үеэр тэд ахин бөөнөөрөө уулзалдана. Тэд өөр өөрсдийн гэр бүл, үр хүүхэдтэй болцгоожээ. Нэг нь хагартлаа баяжиж, нөгөө нь гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэж, нөгөөгийнх нь хүүхэд одоо болтол хөхнөөсөө гараагүй, бас нэг найз нь тэдний ээж шиг нь овортой царайтай эхнэртэй гэх зэрэг хөгжилтэй үйл зүйлс их болно. Ингээд удаан уулзалдаагүй нөхөд гэр бүлийн зугаалга хийхээр шийддэг. Мэдээж тэдэнд ямар хөгжилтэй зүйлс тохиолдох бол гэхээс тэсэн ядаж байна. Хамтдаа үзэцгээе.

0 Сэтгэгдэл үлдээх:

Post a Comment