Голландын шигшээ баг дэлхийн аваргын финалд шалгарлаа. Дэлхийн аваргын дэвжээнд нэг бус удаа азгүйтэж байсан тэд энэ жил үнэхээр гайхалтай тоглолтыг гаргаж байна.
Уэсли Снейдер, Арьен Роббен нар хоёрдугаар хагаст гурван минутад хоёр гоол оруулснаар Голлландчууд Кейптаун хотноо Уругвайн шигшээг 3:2-оор буулган авчээ
Өмнөд Африкийн ногоон зүлгэнд зургаан тоглолт хийж, бүгдэд нь ялалт байгуулсан “Улбар шарууд” ирэх ням гаригт Йоханнесбургийн алдарт Соккер сити цэнгэлдэхэд болох шийдвэрлэх тулаанд Испани болон Германы багийн ялагчтай тоглоно.
0 Сэтгэгдэл үлдээх:
Post a Comment